
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 дугаар сарын 21 өдөр
Энэхүү нууцлалын бодлого нь EDDU мобайл аппликейшн ("EDDU", "Апп")-ийг ашиглах үед мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах болон хамгаалах тухай болно.
EDDU нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ суралцах үйл ажиллагаанд оролцох, хүүхэдтэйгээ хамтран суралцахад нь арга зүйн болон сургалтын дэмжлэг үзүүлэх боловсролын аппликейшн юм. Аппын сургалтын агуулга нь бага боловсролын эхэн үеийн, тухайлбал 6–8 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч хамтран ашиглахад зориулагдсан.
EDDU нь хүүхдэд зориулсан тусдаа хэрэглэгчийн бүртгэл, профайл үүсгэдэггүй. Аппын хэрэглэгчийн бүртгэл болон ашиглах эрхийг эцэг эх, асран хамгаалагч удирдана.
1. Бид ямар мэдээлэл боловсруулдаг вэ?
EDDU нь аппын үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгчийн эрхийг удирдах болон аппын хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай хязгаарлагдмал мэдээллийг боловсруулна.
Нэвтрэх мэдээлэл: Хэрэглэгч EDDU-аас олгосон нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглана.
Апп ашиглах эрхийн мэдээлэл: Хэрэглэгчийн апп ашиглах эрхийн хүчинтэй хугацаатай холбоотой мэдээллийг боловсруулна.
Аппын ашиглалтын мэдээлэл: Хэрэглэгч сургалтаа үргэлжлүүлэх, аппын үйлчилгээг хэвийн ажиллуулах болон ашиглалтыг үнэлж сайжруулахад шаардлагатай хязгаарлагдмал мэдээллийг боловсруулна.
Мөн аппын технологийн үйлчилгээ нь аппын ажиллагаа, гүйцэтгэл болон техникийн доголдлыг ойлгоход шаардлагатай тодорхой техникийн болон аналитик мэдээллийг боловсруулж болно.
EDDU нь банкны карт болон бусад төлбөрийн хэрэгслийн мэдээлэл цуглуулахгүй.
2. Хүүхдийн мэдээлэл
EDDU нь хүүхдэд зориулсан тусдаа хэрэглэгчийн бүртгэл эсвэл профайл үүсгэдэггүй.
EDDU нь хүүхдийн нэр, хувийн и-мэйл хаяг, утасны дугаар, гэрийн хаяг, сургууль, байршил, зураг, дуу хоолой, видео, төрсөн огноо зэрэг хүүхдийг таних мэдээллийг асуудаггүй, бүртгэдэггүй.
3. Мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?
EDDU нь мэдээллийг хэрэглэгчийг аппд нэвтрүүлэх, апп ашиглах эрхийг удирдах, сургалтыг үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэх, апп болон сургалтын үйлчилгээг хэвийн ажиллуулах, техникийн доголдлыг илрүүлэх, үйлчилгээний ашиглалт болон ажиллагааг үнэлж сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах болон холбогдох шаардлагыг биелүүлэх зорилгоор боловсруулна.
EDDU нь хэрэглэгчийн мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор худалдахгүй, түрээслэхгүй бөгөөд апп дотор гуравдагч талын зар сурталчилгаа байрлуулахгүй. EDDU-ийн зүгээс хэрэглэгчийг сурталчилгааны зорилгоор дагаж мөрдөх буюу advertising tracking хийхгүй.
4. Технологийн үйлчилгээ үзүүлэгчид
EDDU аппын ажиллагаанд мэдээллийн сан, хэрэглэгчийн нэвтрэлт, backend үйлчилгээ, видео стриминг болон техникийн ажиллагааг дэмжих гуравдагч талын технологийн үйлчилгээ ашиглагдана.
Эдгээр үйлчилгээ нь аппын үндсэн ажиллагаа, контент хүргэлт, техникийн доголдол болон гүйцэтгэлийг дэмжих зорилгоор хэрэглэгчийн дотоод ID, аппын ашиглалтын мэдээлэл, техникийн болон диагностик мэдээллийг боловсруулах боломжтой.
EDDU нь эдгээр мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор хэрэглэгчийг дагаж мөрдөхөд ашиглахгүй. Хүүхдийн нэр, зураг, утасны дугаар, бодит и-мэйл хаяг зэрэг хүүхдийг шууд таних мэдээллийг бүртгэхгүй, мөн дамжуулахгүй.
5. Мэдээллийг гадаад улсад боловсруулах
EDDU-ийн ашигладаг технологийн үйлчилгээ үзүүлэгчид Монгол Улсаас гадна байрлах сервер, дэд бүтэц ашиглаж болох тул мэдээлэл Монгол Улсаас гадна боловсруулагдах боломжтой.
Эдгээр технологийн үйлчилгээ үзүүлэгчид нь хэрэглэгчийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүрээнд боловсруулна.
6. Мэдээлэл хадгалах хугацаа
EDDU нь хэрэглэгчийн мэдээллийг аппын үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн эрхийг удирдах хугацаанд хадгална. Мэдээлэл цуглуулсан зорилгод хүрсэн, гэрээ болон үйлчилгээний харилцаа дууссан, эсхүл бусад шаардлагатай үндэслэлээр холбогдох хууль, дүрэм журамд нийцүүлэн устгах арга хэмжээ авна.
7. Мэдээллийн аюулгүй байдал
Нэвтрэх нууц үгийг эргэн уншигдахгүй хэлбэрт хадгалж, мэдээлэл дамжуулах үед шифрлэгдсэн холболт ашигладаг.
EDDU нь өөрийн хяналтад байгаа мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, ашиглах, өөрчлөх, задруулах болон алдагдахаас хамгаалахад чиглэсэн зохих техникийн болон удирдлагын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Гэсэн хэдий ч интернетээр мэдээлэл дамжуулах болон цахим системд хадгалах аливаа арга нь эрсдэлээс бүрэн ангид байх боломжгүй.
8. Хэрэглэгчийн эрх, хүсэлт болон мэдээлэл устгуулах
Хэрэглэгч өөрийн EDDU бүртгэлтэй холбоотой мэдээлэл боловсруулагдаж байгаа эсэхийг мэдэх, мэдээллийн талаар хүсэлт гаргах, алдаатай мэдээллийг залруулах, мэдээллээ устгуулах эрхтэй.
Хүсэлтийг info@eddu.mn хаягаар илгээнэ.
Хэрэглэгчийн мэдээллийг өөр этгээдэд буруу задруулах эрсдэлээс хамгаалах зорилгоор хүсэлтийг биелүүлэхийн өмнө тухайн хэрэглэгчийн бүртгэлийг ашиглах эрхтэй этгээд мөн эсэхийг зохистой аргаар баталгаажуулж болно.
9. Нууцлалын бодлогын өөрчлөлт
EDDU-ийн үйлчилгээ, технологи, мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа эсвэл холбогдох хууль, дүрэм журам, технологийн үйлчилгээ үзүүлэгчдийн шаардлага өөрчлөгдвөл энэхүү Нууцлалын бодлогыг шинэчилж болно.
Шинэчилсэн хувилбарыг EDDU-ийн веб сайтад нийтэлнэ.
10. Холбоо барих / Мэдээлэл хариуцагч
EDDU апп болон энэхүү Нууцлалын бодлогын хүрээнд мэдээлэл хариуцагч нь:
Баярсайхан Алтанзагас
И-мэйл: info@eddu.mn
Веб сайт: eddu.mn