Та өөрийнхөө үнэхээр хийх дуртай, сайн ч хийдэг, яг тэр үедээ үнэхээр аз жаргалтай байдаг тэр зүйлийнхээ талаар нэг бодоод үзээрэй. Одоо тэр зүйлээ яаж ингэж сайн хийж сурсан тухайгаа нэг эргээд сана даа... Үнэхээр баяр хөөртэй суралцаж байсан байх, магадгүй маш зөв арга зүйгээр сурсан байх. Олон ч удаа давтан хийсэн биз, гэхдээ тэр бүрдээ аз жаргалтай байсан гэдэгт итгэлтэй байна. Маш сайн дэмжигч, найз нөхөр, гэр бүлийнхэн чинь хажууд тань байсан биз ээ.


Бид таны хүүхдийн суралцахуйг яг л ийм мэдрэмжтэй болгохыг зорьж ном бүтээлээ хийхийг эрмэлздэг. Баяр хөөргүй сурсан бүхэн мартагддаг гэдэг. Хүүхэдтэйгээ хамтдаа суугаад манай номын анхны хуудсыг нээх үед сэтгэлийг нь татаж, хамгийн хайртай ном нь болоосой гэсэн хүсэл зорилгыг бид өвөртөлдөг. Бидний бүтээсэн ном сурах бичиг хүүхдийг тань сониуч асуулт асуух, шинэ санаа олох, хамтдаа хөгжилдөн тоглох, сурсан зүйлээ хуваалцах урам зоригтой болгоно гэдэгт итгэж найдаж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. 

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.