EDDU ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

EDDU ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

  • 2026-08-21 09:13

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 дугаар сарын 21 өдөр


Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь EDDU мобайл аппликейшн (“EDDU”, “Апп”)-ийг ашиглахтай холбоотой нөхцөлийг тодорхойлно. Аппыг хөгжүүлж, эрх эзэмшиж буй этгээдийг цаашид “Хөгжүүлэгч” гэнэ.

EDDU нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ суралцах үйл ажиллагаанд оролцох, хүүхэдтэйгээ хамтран суралцахад нь арга зүйн болон сургалтын дэмжлэг үзүүлэх боловсролын аппликейшн юм. Аппын сургалтын агуулга нь бага боловсролын эхэн үеийн, тухайлбал 6–8 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч хамтран ашиглахад зориулагдсан.

EDDU аппд нэвтэрч, үйлчилгээг ашигласнаар хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, түүнийг дагаж мөрдөхийг зөвшөөрсөнд тооцно.


1. Апп ашиглах эрх

EDDU аппын сургалтын агуулгад хандахын тулд хүчинтэй ашиглах эрхтэй хэрэглэгчийн бүртгэл шаардлагатай. Хэрэглэгч нь насанд хүрсэн хүн (эцэг эх, асран хамгаалагч) байна.

EDDU-ийн сургалт, хөтөлбөр, хамтран ажилладаг сургууль, сургалтын төв, дугуйлан, төрийн бус байгууллага болон бусад эрх олгох нөхцөлийн хүрээнд апп ашиглах эрх олгогдож болно.

Апп ашиглах эрх нь тодорхой хугацаатай байна. Эрхийн хүчинтэй хугацаа дууссан, эсхүл тухайн эрхийг олгосон гэрээ, хөтөлбөр, хамтын ажиллагаа дууссан буюу цуцлагдсан тохиолдолд EDDU аппын сургалтын агуулгад хандах эрхийг хязгаарлаж эсвэл хааж болно.


2. Хэрэглэгчийн бүртгэл

EDDU-ийн хэрэглэгчийн бүртгэл нь эцэг эх, асран хамгаалагчид зориулагдсан бөгөөд хүүхдэд зориулсан тусдаа хэрэглэгчийн бүртгэл, профайл үүсгэхгүй. 

Хэрэглэгч EDDU-аас олгосон нэвтрэх нэр (имэйл хэлбэртэй) болон нууц үгийг ашиглан аппд нэвтэрнэ.

Хэрэглэгч өөрийн нэвтрэх мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг зохистойгоор хамгаалах үүрэгтэй бөгөөд нэвтрэх мэдээллийг зөвшөөрөлгүй этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй.

Нэвтрэх мэдээлэл алдагдсан, зөвшөөрөлгүй ашиглагдсан гэж үзвэл EDDU-д мэдэгдэж, өөрчлүүлж болно.


3. Аппын зориулалт ба эцэг эхийн оролцоо

EDDU нь сургалт, хөтөлбөрийн хэрэгжилт, хэвлэмэл ном, сурах бичгийн ашиглалтад дэмжлэг үзүүлэх дагалдах хэрэгсэл бөгөөд сургууль, багшийн сургалт болон эцэг эхийн оролцоог орлох зорилгогүй.

EDDU-ийн видео хичээл, сорил, дасгал болон зөвлөмжүүд нь эцэг эх, асран хамгаалагч хүүхэдтэйгээ хамтран ашиглах зориулалттай. Хүүхдийн дэлгэцийн цагийг нэмэгдүүлэх зорилгогүй.

Видео хичээлийг хүүхэдтэйгээ хамтдаа үзэхийг зөвлөх бөгөөд сорилын асуулт, дасгалын заавар, сургалтын зөвлөмжийг ойлгож хэрэгжүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо шаардлагатай. 

Апп нь хүүхдэд зориулсан бие даасан хэрэглэгчийн бүртгэл, профайл үүсгэхгүй бөгөөд хүүхдийг шууд таних хувийн мэдээллийг хэрэглэгчийн бүртгэлийн хүрээнд шаардахгүй, бүртгэдэггүй, мөн хүүхдийг бие даан онлайн үйлчилгээ ашиглуулах зориулалтгүй.


4. Аппыг зөвшөөрөгдсөн байдлаар ашиглах

Хэрэглэгч EDDU апп болон түүний агуулгыг зөвхөн хувийн болон гэр бүлийн сургалтын зориулалтаар ашиглана.

Хэрэглэгч дараах үйлдлийг хийхгүй:

• өөрийн ашиглах эрх, нэвтрэх мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд түгээх, борлуулах;

• аппын сургалтын видео, зураг, сорил, текст болон бусад агуулгыг зөвшөөрөлгүй хуулбарлах, нийтлэх, тараах, худалдах;

• аппын ажиллагаанд саад учруулах, хамгаалалтын механизм болон ашиглах эрхийн хязгаарлалтыг тойрон гарахыг оролдох;

• апп болон түүний агуулгыг хууль бус зорилгоор ашиглах.

Зөрчил илэрсэн тохиолдолд EDDU нь хэрэглэгчийн апп ашиглах эрхийг хязгаарлах, түр зогсоох арга хэмжээ авч болно.


5. Сургалтын агуулга

EDDU нь сургалтын агуулгын чанар, хүртээмж болон ашиглах боломжийг тасралтгүй сайжруулахыг зорьдог.

Аппын агуулгыг сургалтын хэрэгцээ, арга зүй, технологийн шаардлага болон үйлчилгээний сайжруулалттай холбоотойгоор шинэчлэх, нэмэх, өөрчлөх боломжтой.

Хүүхдийн суралцах үр дүн нь нас, хөгжлийн онцлог, эцэг эхийн оролцоо, давтлага, суралцах орчин болон бусад олон хүчин зүйлээс хамаардаг тул EDDU нь аппыг ашигласнаар тодорхой үр дүнд заавал хүрнэ гэсэн баталгаа өгөхгүй.


6. Оюуны өмч

EDDU аппд байршуулсан видео хичээл, зураг, график, сорил, дасгал, текст, сургалтын арга зүйн материал болон бусад агуулга нь Хөгжүүлэгчийн холбогдох оюуны өмчийн эрхээр хамгаалагдана.

Хэрэглэгчид эдгээр материалыг апп ашиглах эрхийн хугацаанд хувийн болон гэр бүлийн сургалтын зориулалтаар ашиглах хязгаарлагдмал эрх олгогдоно.

Энэхүү ашиглах эрх нь агуулгын өмчлөх эрхийг хэрэглэгчид шилжүүлж байгаа гэж ойлгогдохгүй.

Хөгжүүлэгчийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр агуулгыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хуулбарлах, дахин нийтлэх, худалдах, арилжааны зорилгоор ашиглах, бусдад түгээхийг хориглоно.


7. Үйлчилгээний хүртээмж ба өөрчлөлт

EDDU нь аппын үйлчилгээг тогтвортой ажиллуулахыг зорих боловч интернэт холболт, төхөөрөмж, үйлдлийн систем, технологийн үйлчилгээ үзүүлэгч, засвар үйлчилгээ болон EDDU-ийн хяналтаас гадуурх бусад нөхцөлөөс шалтгаалан үйлчилгээ түр хугацаанд тасалдаж болно.

EDDU нь аюулгүй байдал, засвар үйлчилгээ, технологийн шинэчлэл болон үйлчилгээний сайжруулалтын зорилгоор аппын зарим функц, агуулгыг өөрчлөх, шинэчлэх эсвэл түр хугацаанд хязгаарлах боломжтой.


8. Хариуцлагын хүрээ

EDDU нь апп болон сургалтын үйлчилгээг зохистой, хэвийн ажиллуулахын тулд боломжит арга хэмжээг хэрэгжүүлнэ.

EDDU-ийн хяналтаас гадуурх интернэтийн доголдол, хэрэглэгчийн төхөөрөмжийн асуудал, технологийн үйлчилгээний тасалдал болон Хөгжүүлэгчээс шууд шалтгаалаагүй бусад нөхцөлөөс үүссэн үйлчилгээний түр тасалдалд Хөгжүүлэгч нь холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн хариуцлагаас бусад тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгчид холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрхийг хязгаарлахгүй.


9. Нууцлал ба хувийн мэдээлэл

EDDU нь хэрэглэгчийн мэдээллийг EDDU-ийн Нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулна. Хувийн мэдээлэл боловсруулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг EDDU-ийн Нууцлалын бодлогоос үзнэ үү.


10. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт

EDDU-ийн үйлчилгээ, агуулга, технологи, үйл ажиллагаа эсвэл холбогдох шаардлага өөрчлөгдвөл энэхүү Үйлчилгээний нөхцөлийг шинэчилж болно.

Шинэчилсэн хувилбарыг EDDU-ийн веб сайтад нийтэлнэ.


11. Хамаарах хууль

Энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой аливаа асуудал, маргааныг талууд харилцан ойлголцож, зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

Зөвшилцөх боломжгүй тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.


12. Холбоо барих

Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон EDDU апптай холбоотой асуултыг:

Хөгжүүлэгч: Баярсайхан Алтанзагас

И-мэйл: info@eddu.mn

Веб сайт: eddu.mn 


2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.