5–6 НАСТАЙ ХҮҮХЭД ҮГИЙГ БУРУУ ДУУДДАГ БОЛ ЯАХ ВЭ?

5–6 НАСТАЙ ХҮҮХЭД ҮГИЙГ БУРУУ ДУУДДАГ БОЛ ЯАХ ВЭ?

  • 2026-04-21 08:51

5–6 НАСТАЙ ХҮҮХЭД ҮГИЙГ БУРУУ ДУУДДАГ БОЛ ЯАХ ВЭ?

“Манай хүүхэд зарим үгийг буруу хэлээд байна. Том болоод өөрөө засрах болов уу? Уншиж, бичиж сурахад нь нөлөөлөх болов уу?” Энэ асуултыг олон ээж, аав өөрөөсөө асуудаг.


5–6 нас бол хүүхэд сургуульд удахгүй орох, хэл ярианы үндсэн чадварууд бүрэлдсэн байх ёстой үе юм. Тиймээс энэ насанд үгийг буруу хэлэх нь өхөөрдөөд өнгөрөөх бус харин анхаарал хандуулж, зөв дэмжих хэрэгтэй гэсэн дохио байж болно.


Хэрэв:

  • Хэд хэдэн авиаг сольж хэлдэг (“в” → “б”, “с” → “ш”)
  • Үгийг дутуу хэлдэг (“хаана” → “хаан”)
  • Үгийн ард үсэг нэмж хэлдэг (“машин” → “машина”)
  • Богино эгшигтэй үгийг уртаар хэлэх
  • Нэг ижил авиаг байнга буруу хэлдэг
  • Урт эгшигтэй үгийг богинохон дуудах
  • Англи хэлний дуудлагад нь дасаж, Монгол үгийг аялгатай, бөөрөнхийдүү хэлдэг болох
  • Яриаг нь ойлгоход хэцүү байдаг бол хүүхдээ анхаарч ажиглаарай.


Ингэхэд “дуудлага” яагаад чухал вэ?

Зөв, тод дуудлагатай байна аа гэдэг зүгээр нэг “сайхан ярих” асуудал биш. Энэ нь яваандаа хүүхдийн өөртөө итгэлтэй байдал, харилцаанд нөлөөлдөг. Түүгээр зогсохгүй хүүхдийн унших, бичих чадварын суурь болдог.


Судалгаагаар (жишээ нь American Speech-Language-Hearing Association болон хэл ярианы хөгжлийн судлаачид) дараах холбоо хамаарлыг онцолдог:

  • Хүүхэд авиаг зөв сонсож, ялгаж чаддаг → үсэг танихад амар
  • Авиаг зөв дуудаж чаддаг → үсгийг зөв холбож уншдаг
  • Дуудлага буруу / сул → уншиж, бичихдээ будилах, алдах магадлал нэмэгддэг.


Өөрөөр хэлбэл:

👉 “Яаж сонсож, ярьж байна = Яаж уншиж, бичиж сурах вэ”


Хүүхэд үгийг буруу дуудах шалтгаан янз бүр байдаг. Тухайлбал:

  • Хэл, уруул, эрүүний хөдөлгөөний зохицуулалт хангалттай хөгжөөгүй бол авиа тод гардаггүй.
  • Сонсголын ялгах чадвар: “С” ба “Ш” зэрэг ойролцоо дуудлагатай авиаг ялгаж сонсохгүй бол зөв хэлэхэд хэцүү.
  • Хүүхэд Монголоор хэр их сонсож, ярьж байна вэ гэдэг маш чухал. (бяцхан YouTuber-үүдийн хувьд)


Сайн мэдээ гэвэл — энэ чадварыг гэртээ энгийн аргаар хөгжүүлэх боломжтой.

👉 Эрт анзаарч

👉 Зөв аргаар дэмжиж чадвал

👉 Хүүхэд богино хугацаанд маш сайн ахиц гаргадаг.


Ээж, аавууд маань юу хийж чадах вэ? Нэг чухал алхам бол жижиг дэлгэцээс нь аль болох салгах явдал. Гадаад контентыг тэнцвэртэй байлгаарай. Хүүхэдтэйгээ байнга бүтэн өгүүлбэрээр ярилцаарай. Ном чангаар уншиж өгөөрэй. Өөрөөр нь давтан хэлүүлээрэй. Буруу хэлдэг үгсийг нь зориуд оруулж болно шүү дээ. Нүүрний иогийн (эрүү, хэл, хацрын булчинг ажиллуулдаг) дасгалаа хүүхэдтэйгээ хамтдаа хийгээрэй. Гол нь давталт шүү дээ. Сургуульд ороход нь үнэхээр чухал бэлтгэл болно оо.


Нэмж сануулахад гэнэт нэг хоёр өдөр бөөндөж, их хийлгэв ээ! Өдөр бүр бага багаар, тасралтгүй давтах хэрэгтэй. Таны өдөр бүрийн 10 минутын анхаарал хүүхдийн тань ахиц хөгжил, амжилтыг бүтээнэ.


Одоо бэлтгэл багцынхаа хэрэглэгчдэд прагматик зөвлөгөө нэмж өгье. “Зөв тод, бүтээлчээр ярьж сурцгаая” номоо эхэлж ажиллана шүү, манайхан. Өгүүлэх эрхтнийг хөгжүүлэх дасгалаа дүрд орж, амилуулж, үйл хөдлөлтэй нь хослуулж, хамтдаа хөгжилдөн хийгээрэй. Зүгээр нэг давтуулахаас огт өөр үр дүнтэй шүү. Сэтгэл нь хөдөлж, баяр хөөртэй сурсан бүхэн амархан дадал хэвшил болдог.


Үсгийн дуугаа эхлээд анхааралтай сонсоно. Дараа нь дагаж дуулна. Номон дээрх үсэг, зургаа хуруугаараа зааж, чанга дуулбал бүр сайн. Үсэг авиа, үгийг зөв тод хэлэхээс гадна өгүүлбэрээ бүтэн хэлж сургах нь маш чухал. Зурагт картаар өгүүлбэр бүтээж тоглоход нь жоохон бүтээлч хандаж болно. Буруу хэлээд байгаа үгсийг нь давтуулахын тулд хэрэгтэй картаа нэмж хийгээрэй. Хөгжилтэй зураг зурж, хайчлахад л болно. Тэгээд бүтээлч картаа аль болох давтан ашиглана. Өөрөө өгүүлбэр зохиож, нөгөө үгээ олон янзаар давтах үед хүүхэд дарамт шахалт мэдэрдэггүй.


Зиа тэгээд заавар зөвлөмжөө тухай бүрд нь уншаарай. Цаанаа нэг учир начиртай арга зүй яваад байгаа биз? Хүүхдээ ажиглаж, оношлох хэсгээ битгий алгасаарай. Тэмдэглэлээ хөтлөхөө мартав аа. Зөвхөн эхний ном маань гэлтгүй, багц маань бүхэлдээ хүүхдийн ярих чадварыг цогцоор нь хөгжүүлэхэд чиглэсэн юм шүү.


Хамгийн чухал нь

👉 зэмлэх бус, дэмжих

👉 заах бус, хамтдаа тоглох хэрэгтэй.


Дэлгэцээ тавиад

зөвхөн хүүхэдтэйгээ хамт

Та чадна аа, амжилт!



EDDU | Дэлхийн боловсролыг багаасаа

Үүсгэн байгуулагч Б.Алтанзагас


2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.