АМРАЛТЫГ НЬ ЯАЖ 100%  ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРҮҮЛЭХ ВЭ?

АМРАЛТЫГ НЬ ЯАЖ 100% ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРҮҮЛЭХ ВЭ?

  • 2025-12-16 08:54

Эрхэм хэрэглэгч танд юуны өмнө талархал илэрхийлье!

🎉2025 он гайхалтай жил байлаа.

Танай гэр бүлийн хувьд маш чухал жил байлаа.

 

Та хүүхдийнхээ боловсролд чин сэтгэлээсээ анхаарсан.

Цаг хугацаа, 💖зүрх сэтгэл, бүтээлч хандлага, оюун мэдлэгээ зориулсан.

Энэ бол хүүхдэд тань хамгийн үнэ цэнтэй 🧠хөрөнгө оруулалт юм шүү.

 

Гэхдээ мэдээж амар байгаагүй ээ. Хүүхдээ хичээлд нь зөөж, даалгаврыг нь хийлгэх гэж сандарсаар нэг мэдсэн хагас жил өнгөрчээ. 🤔Ядраагүй ээж, аав, хүүхэд, багш гэж үнэндээ л алга.

 

Ингээд ашгүй 😅өвлийн амралт эхэллээ. Нэг сайхан урт гэгчийн амьсгаа авч байгаад, хүүхдийнхээ талаар тав тухтайхан эргэцүүлье дээ.

 

9 сарын 1-нд ямар байлаа?

Одоо ямар болсон байна?

 

Юуг шинээр сурсан бэ?

Юунд илүү итгэлтэй болсон бэ?

 

Хүүхэд тань энэ богинохон хугацаанд төсөөлөхийн аргагүй 🥰хөгжсөн байгаа.

Гайхалтай амжилт шүү дээ, зургаахан настай хүүхдийн хувьд...

Тэгэхээр юуны өмнө хүүхдээ хэд хоног 🙏тайван амраагаарай.

 

🙏🙏🙏ХАРИН ТАНААС хүсье:

Багцынхаа ☝️гурван номын ӨМНӨХ ҮГ-ийг анхааралтай уншаарай.

Хүүхдийнхээ суралцах онцлог, унших, бичих чадварын талаар 😊тайван эргэцүүлж бодоорой.

 

Хүүхэд бүр өөр хэмнэлтэй.

Харин та анзаарч, сонсож, хамт байж чадсан бол

амжилттай суралцах суурь нь аль хэдийн тавигдсан гэсэн үг.

 

Хэрвээ:

зарим өдөр багц номоо хийж амжаагүй бол

зарим дасгалаа үлдээсэн бол

👉энэ нь буруу гэсэн үг огтхон ч биш.

 

Магадгүй, 👍ИРЭХ 7 хоногоос эхлээрэй.

Эсвэл шинэ оны 🎄ажлын эхний өдрөөс эхлээрэй.

Багц номоо – яг л 👍заавар, зөвлөмжийн дагуу

💖💖💖ЭХНЭЭС нь эхлээд аажуухан, тайван,

баяр хөөртэй, бүтээлчээр хийлгээрэй.

 

Бүтээлч 🧠ДАВТАЛТ бол супер хүч юм шүү.

📔Эгшиг үсгийн шүлэг, зохиомжоо уншиж өгөөрэй.

Өөрөө нэлээд үг уншдаг болсон байгаа даа, гайхалтай!

 

✂️Үелэхийн картаа хайчилж, алга болгосон ч гэсэн OK шүү.

Хайчлаагүй хэсгээ ДАВТАН уншуулаарай.

Өөрөө хүсвэл КАРТ хийж болно шүү дээ. Янзтай!

 

Бичих жоохон дургүй бол зүгээр дээ. Хүчээр их шахах хэрэггүй ээ.

Бичгийн номоо сайн гэгч нь 🙏УНШУУЛААРАЙ.

Унших бол – бичих чадварын ҮНДЭС СУУРЬ юм шүү.

Манай 💖💖💖ээж, аавууд үүнийг аль хэдийн ойлгосон гэдэгт итгэлтэй байна.

Бага, багаар бичүүлэх үедээ гол нь - ✍️зөв холбоход нь анхаараарай.


 За тэгээд санал зөвлөмж, сэтгэгдэл, туршлага, асуултаа

“🌎Дэлхийн боловсролыг багаасаа” мессенжер чатаар бидэнтэй хуваалцаарай.

 

Мэдлэг, туршлагаа бусдад түгээгээрэй.

ХАЙР юм шүү. Баярлалаа.

 

Б.Алтанзагас

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.