✍️ИХ БИЧҮҮЛЭХГҮЙГЭЭР - БИЧГИЙН ЧАДВАРЫГ НЬ ХӨГЖҮҮЛЭЭРЭЙ.

✍️ИХ БИЧҮҮЛЭХГҮЙГЭЭР - БИЧГИЙН ЧАДВАРЫГ НЬ ХӨГЖҮҮЛЭЭРЭЙ.

  • 2025-11-09 05:39

😊5-6 нас бол бичгийн чадварын суурийг тавих маш чухал үе. Гэхдээ “сайн бичиж сургана” гэхээр ☝️☝️их бичүүлэх ёстой гэсэн үг огтхон ч биш.


Тав, зургаахан настай хүүхдийн гарын жижиг булчин бүрэн хөгжөөгүй байдаг.

🧠Энэ үед хэт хүчилж, залхааж, бичих дургүй болгож яасан ч болохгүй.


Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн бүтээлч аргууд зөндөө бий.

🎯Жишээ нь өгүүлбэр зохиож уралдаарай.

✅Уул харлаа.

✅Охин уул харлаа.

✅Охин ногоон уул харлаа.

✅Охин 2 ногоон уул харлаа.

✅Өвөө охин 2 ногоон уул харлаа.

(нэг, нэгээр үг нэмнэ - цас өнхрүүлэх арга гэж нэрлэдэг)


Хүүхдүүд маань сүүлийн үед богинохон, хагас дутуу өгүүлбэрээр ярьдаг болсон. Тэгэхээр ☝️☝️өөрөө бичихээр хэдхэн үгтэй, ойлгомжгүй өгүүлбэр болчихдог. Дунд ангийнхан маань хүртэл шүү...


Гэтэл энэ бол бичгийн хамгийн чухал чадвар. --🧠Үүнийг багаас нь хөгжүүлдэг.


✨БИЧИХ ЧАДВАР - ОЛОН ТАЛТАЙ ЦОГЦ ОЙЛГОЛТ ЮМ.

Цэвэрхэн, алдаагүй, хурдан бичихийн ач холбогдлыг үгүйсгэх гэсэнгүй!

Гэхдээ үүнтэй зэрэгцээд илүү анхаарч хөгжүүлэх ёстой чадвар бол - 🪄өөрөө зохион бичих явдал юм.

Үүний тулд ярих, сонсох, унших, сэтгэх чадварыг хослуулан хөгжүүлэх хэрэгтэй.

Ямар цээж бичиг, хуулан бичиг хийх биш дээ - ☝️амьдрал дээр...


👩‍🏫Багш нар маань цөөн мөр бичүүлэх даалгавар өгдөг болсон нь учиртай.

Гэвч ☝️☝️☝️ээж, эмээ нар маань өөрсдийнхөө сурч ирсэн уламжлалт аргаа л сайн мэддэг. Тиймээс “их бичүүлэх хэрэгтэй” гэж андуурах нь бий.

Харин өнөөдрийн 6 настнуудад тэр арга тохирохгүй. Ингээд хүүхдүүд улам л бичих дургүй болоод байгаа.


💡ШИЙДЭЛ: Бүгдээрээ зөв ойлголттой болж, хүүхдэдээ ээлтэй байдлаар бүтээлчээр уншиж, бичиж сургая.

Нийтлэл маань таалагдсан бол АНГИЙНХАА ГРУПП-т постлоорой.

Олуулаа бол 💪хүчтэй - өөрчлөлт хурдан гарна!


Манай вебийн 💨МЭДЭЭ хэсгээс бусад нийтлэлийг сонирхоорой.

Хүүхдүүддээ ХАЙР түгээгээрэй.

Амжилт💖


“Дэлхийн боловсролыг багаасаа” төвийг үүсгэн байгуулагч

Б.Алтанзагас

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.